Чаддаг юм бол намайг хайрла...

Хайртай л юм бол тавьж явуул гэдэг үгийг сул дорой хүн хэлсэн байдаг юм... Харин бусад сул доройчууд нь энэ үгийг давтдаг.

Чи миний хувьд бүхнээс үнэтэй...

Чи миний хувьд бүхнээс үнэтэй шүү...

                                        Хайртай шүү чамдаа: Visionary

Зөвхөн чинийх баймаар байна...

Би зөвхөн чинийх л баймаар байна

Битүүхэн шаналж нулимс унагамаар байна

Гуниггүй харцанд чинь өртмөөр байна

Гуниж шаналсан ч хайрламаар байна

Би зөвхөн чинийх л баймаар байна

Бэтгэртлээ санаж дэрээ норгомоор байна

Бусдын нүдэнд жаргалтай харагдавч

Бодол сэтгэлдээ чамайгаа л тээмээр байна

Би зөвхөн чинийх л баймаар байна...

Хэн нэгэн байх нь хэн ч биш байхаас хавьгүй хэцүү...

Чи хэн бэ? Чи өнөөдөр хэн байх вэ?...

Өглөө бүр амтат нойрноосоо сэрсэнийхээ дараа энэ асуултыг өөрөөсөө асуудаг маань зуршил болждээ... Заримдаа бодохоор өөрөө өөртэйгээ ярьдаг зан маань тэнэг ч юм шиг хэхэ. Ямарваа нэгэн асуудал тулгарах, бэрхшээл гарах эсвэл баяр жаргалтай мөч бүхэндээ би өөрөө өөртэйгээ ярьж, өөрийгөө шүүж, өөрийгөө тайтгаруулж бас өөрийгөө өмөөрдөг. Өөрөө өөртэйгээ тэмцэлддэг энэ зангаа гээхийг харин хүсдэггүй нь хачирхалтай...

Чи хэн бэ? Хэн нэгэн үү? Аль эсвэл хэн ч бишүү?

Мэдээж би хэн нэгэн байхыг хүсдэг... Хэн нэгэн шүү. Гэхдээ хэн нэгэн байнаа гэдэг хэн ч биш байхаас хавьгүй хэцүү гэдгийг би ухаардаг. Тэглээ гээд яая гэхэв. Хэн нэгэн байх нь л хэрэгтэйгээс хойно. Ер нь би эрсдэлд дуртай... Тэмцэлдэж олж авсан зүйл маань надад илүү үнэтэй.

 

Эрхэмсэг...

Хээрийн цэцэгнээс ялгаагүй

Хээнцэр ганган бүсгүй юмсан би

Хэний ч тэвэрч үзээгүй

Хэт өндөр оргил юмсан би...

Бусдын дэргэд би хэтэрхий ихэмсэг

Чинийхээ дэргэд би тунчиг эрхэмсэг...

                          Чамдаа хайртай шүү... Visionary

 

(Нийт: 118)